Хонь
Хувийн асуудлаа амжилттай шийднэ. Спортыг тухай санахад илүүдэхгүй. Гэхдээ хөгжөөн дэмжигчийн хувиар бус харин дасгал хөдөлгөөн ч гэсэн хийгээд үз. Мөнгө олох магадлал өндөр байна.
Үхэр
Орон сууц, автомашин зэрэг томоохон худалдан авалт хийхэд таатай үе ирж байна. Их бодох хэрэггүй. Хов жив ихтэй ярианд оролцохгүй байхыг хичээгээрэй.
Ихэр
Гудамжинд орон гэргүй амьтан харвал хажуугаар зүгээр бүү өнгөрөөрэй. Сэтгэл хөдлөл ямар ч байсан дотроо хадгал. Өнөөдөр нэг зүйл төлөвлөсөн ч хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл төлөвлөгөөг нь нураавал бүү цухалд. Ингэх нь ч дээр байж магад.
Мэлхий
Хэнээс ч юу ч битгий гуй. Маш их хүсэж байгаа зүйлийнхээ тухай бодож, хэрэгжүүлээрэй. Мөнгөтэй холбоотой асуудалд оролцох хэрэггүй.
Арслан
Бодит асуудалтай нүүр тулсан мэт санагдана. Гэвч өөр талаас нь харвал ямар инээдтэй болохыг нь ойлгоно. Сүүлийн үед бодож байгаа зүйлээ өнөөдөр хийхээр зориглоно. Дасгал хөдөлгөөн хийхдээ болгоомжтой байгаарай. Гэмтэл авах вий.
Охин
Ажлын зар сонирхоод үзээрэй. Бүтэлтэй байх магадлал байна. Уух хүсэл төрөх ч энэ нь асуудлыг шийдэхгүйгээр үл барам харин ч шинийг нэмнэ. Өнөөдөр сэрэмжтэй байгаарай. Ялангуяа зам дээр.
Жинлүүр
Од эрхэс таныг гэнэтийн зүйлд бэлэн байхыг зөвлөж байна. Цэвэр агаарт гарахад гэмгүй. Сэтгэлээр гэнэт унавал дуртай хөгжим нь тус болно.
Хилэнц
Хайртай хүнтэйгээ нухацтай ярилцах гэж оролд. Өнөөдөр таныг сонсох магадлал бий. Гал, ус гээд юу ч болж байсан хэзээ хэзээнээс илүү тайван байхыг хичээгээрэй. Бусдад баруун солгойгүй зөвлөгөө өгөхөөсөө өмнө бусдын хувь заяаг шийдэх хэрэгтэй эсэхийг бодож үзээрэй.
Нум
Аз ёндоо гэдэг үг таны амнаас салахгүй. Өнөөдөр үнэхээр таныг аз ивээнэ. Энэ ертөнцийн төлөө ямар нэгэн сайн зүйл хийгээрэй. Сэтгэл хангалуун үлдэнэ. Харин айлд зочлох хэрэггүй. Та урилгагүй зочин.
Матар
Олон хүнтэй газар амарч болно. Танд энэ л хэрэгтэй байгаа. Томоохон худалдан авалт хийхэд тохиромжгүй. Урам нь хугарна. Таагүй, тухгүй хувцас өмсөхөөс зайлсхий.
Хумх
Хүмүүс танаас дэмжлэг, зөвлөгөө хүсэх ба энэ нь танд таатай санагдана. Эрч хүч оргилох ч хэтрүүлэх хэрэггүй. Хэт их ачаалал авна. Үл итгэдэг хүмүүсээс хол байхыг хичээгээрэй.
Загас
Ажлаа эхлүүлэхэд багагүй хугацаа шаардагдана. Энэ үдэш ганц бие загасныханд кино үзэх хүсэл төрөх ба хань хайна. Бусдын гараар могой барих гэж бүү оролд.
Сэтгэгдэл ( 0 )