Палестины Пеле Израилийн цохилтод өртөн, амиа алдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 08

Дэлхийн хамгийн өлсгөлөн газар гэж нэрлэгдэж буй  Газ хотноо 41 настай Сулэйман аль-Обэйд хүмүүнлэгийн тусламж хүлээж буй иргэд рүү Израилийн арми халдахад амиа алджээ.

Түүнийг Палестины Пеле гэж хочилдог байлаа. Лхагва гаригийн орой хүмүүнлэгийн тусламж хүлээн, голоо зогоохоор зогсож байсан энгийн иргэд рүү Израилийн арми халдсан байна.
 


“Сулэйман аль-Обэйд хөлбөмбөгчийн урт замналынхаа туршид 100 гаруй гоол оруулсан бөгөөд Палестины хамгийн хурц тод оддын нэг байлаа” хэмээн тус улсын Хөлбөмбөгийн Холбооны эмгэнэлд дурджээ.

1984 онд Газад мэндэлсэн Обэйд “Хадамат аш Шати” клубээс замналаа эхэлж, Иорданы баруун эргийн “Газа спорт” клубт хожим тоглож байсан юм. 2007 оноос эхлэн шигшээ багтаа дуудагдаж, 24 тоглолтод гарахдаа 2 гоол оруулсан байна. 2010 онд Баруун Азийн АШТ-нд Йемений хаалганд гоёмсог гоол оруулсан нь Палестины хөлбөмбөгийн хорхойтнуудын ой тойнд тодоор үлджээ.
 


Обэйд хөл бөмбөгийн их авъяастай тул түүнийг домогт Пелегийн нэрээр хочилсон байна. Гэвч Палестины Пеле нас барснаар Газад дайн эхэлснээс хойш амиа алдаж буй 662 дахь тамирчин болжээ. Тэрээр эхнэр, таван хүүхэдтэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ж(202.126.89.13) 2025 оны 08 сарын 13

Лалрын хувхай израйль сөнөж далд ороосой пизда 0

0  |  0
Зочин(103.57.95.89) 2025 оны 08 сарын 11

ANUs nar dugatahgui dee

0  |  0
Top