Японы Эрүүл мэнд, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны мэдээллээр бол 2023 оны есдүгээр сард гэхэд тус улсад 100 болон түүнээс дээш настай 92.139 иргэн байжээ. Тэгвэл 2024 оны намар гэхэд энэ тоо 95.000 болж нэмэгдсэн байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд хэт өндөр настнуудын тоо хоёр дахин ихэссэн. Үүнээс хэт 88 хувь нь эмэгтэйчүүд юм. 2023 оны намрын үзүүлэлтээр бол 92.139 иргэний 81.589 нь эмэгтэйчүүд байжээ.
.jpg)
Япон улсын хамгийн өндөр настай хүн дунджаар 115 насалдаг. Энэ үзүүлэлтээрээ Дэлхийн хамгийн өндөр настай хүмүүсийн дээд амжилтыг үргэлжлүүлэн авч явах нь элбэг байдаг.
Харин яагаад япончууд ингэж урт насалдгийг тайлбарлахдаа хоол хүнстэй ихэвчлэн холбодог. Тухайлбал, дахин боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, загас, хүнсний ногоо, будаа их иддэг нь урт наслуулдаг гэж үздэг ажээ. Мөн үүнээс гадна эрүүл мэнд, улс төрийн бодлого сайтай, гэр бүлийн хоорондын харилцаа холбоо сайн байдаг нь нөлөөлдөг ажээ.

1963 оноос Япон улс 100 болон түүнээс дээш настнуудаа тоолж эхлэхэд 153 иргэн анх бүртгэсэн байна. 1980 оноос хойш Японы иргэдийн хэт өндөр наслалт геометрийн прогрессоор огцом өсөж эхэлсэн. Одоо Япон улсын төр засаг 100 нас хүрсэн иргэддээ баяр хүргэж сакэний мөнгөн хундага, мөн тэмдэглэлт насны баярын гэрчилгээ илгээдэг ажээ.

Японд хэт өндөр настнуудын тоо нэмэгдэж, төрөлт цөөрснөөр эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87, эрэгтэйчүүдийнх 81 болсон байна. Энэ нь эргээд тэтгэврийн тогтолцоо, ажиллах хүчний бодлого зэрэгт хүндрэл учруулах болжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа бай
Монголын төр засаг энэ жил хэн хэдэн хүн 100 нас хүрэв гэдгийг судлаж үзэж баймаар юм