Дэлхийн эдийн засгийг 2008 оныхтой харьцуулахуйц хямрал хүлээж байна

Я.Болор | Zindaa.mn
30 минутын өмнө

Ормузын хоолойд хөлөг онгоцны хөдөлгөөнийг наймдугаар сар хүртэл нээгээгүй тохиолдолд дэлхийн эдийн засаг 2008 оны дэлхийн санхүүгийн хямралтай харьцуулахуйц хэмжээнд хямарна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

“Rapidan Energy Group” компанийн шинжээчдийн тооцоолсноор, Ормузын хоолойг долоодугаар сард нээвэл газрын тосны нийт эрэлт хоногт 2.6 сая баррелиар буурч, Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 130 ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Нөхцөл байдал наймдугаар сар хүртэл үргэлжилбэл гуравдугаар улиралд газрын тосны нийлүүлэлтийн хомстол хоногт зургаан сая баррельд хүрнэ. Өнөөгийн макро эдийн засгийн нөхцөл байдал 1970-аад он, 2007-2008 оныхтой харьцуулахад харьцангуй тогтвортой байна. Гэхдээ энэ нь газрын тосны үнийн огцом хэлбэлзэл санхүү, макро эдийн засгийн эмзэг байдлыг гүнзгийрүүлэх эрсдэлийг сааруулна гэсэн үг биш гэж шинжээчид онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top