Иран Ормузын хоолой дахь интернэт кабелийг устгана гэж анхааруулав

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан доорх интернэт кабель Ираны дараагийн бай болох боломжтой гэж Ираны зэвсэгт хүчний элит анги болох Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус мэдэгджээ.

“Дайн дахин сэргэх боломжийг үгүйсгэхгүй. Энэ удаад илүү хатуу хариу барина. АНУ-ыг ноцтой үр дагавар хүлээж байгаа бол дэлхий дахин эрчим хүчний хүчтэй хямралтай нүүр тулна” гэж тус корпусын төлөөлөгч мэдэгджээ.

Түүний хэлснээр, дайны шинэ үе шатанд шинэ төрлийн зэвсэглэл хэрэглэхээс гадна шинэ байг онилно. Ормузын хоолойгоор дэлхий дахины интернэт сүлжээний үйл ажиллагаа болон арилжааны мэдээлэл дамжуулалт бүрэн шалтгаалдаг долоон кабель татсан байдгийг сануулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top