Ормузын хоолойн асуудлаарх уулзалт хойшилсноор газрын тосны үнэ нэмэгдэв

Я.Болор | Zindaa.mn
39 минутын өмнө

Ормузын хоолойн асуудлаарх уулзалт хойшилсон тухай мэдээлэл гарсны дараа дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ нэг баррель нь 3.16 хувиар өсжээ.

Арваннэндүгээр сард нийлүүлэгдэх Брент маркийн газрын тосны фьючерс үнэ нэг баррель нь 107.77 ам.долларт хүрсэн байна.

Даваа гарагт /2026.09.14/ Оманы Салала хотод Персийн булангийн орнуудын төлөөлөгчид уулзаж, Ормузын хоолой дахь хөлөг онгоцны хөдөлгөөний чиглэлийн талаар тохиролцоонд хүрэх ёстой байв. Гэвч даваа гарагт шилжих шөнө Оманы гадаад хэргийн сайд Бадр аль-Бусаиди уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэж мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн Вашингтон Ирантай хийх яриа хэлэлцээг Ормузын хоолойд хөлөг онгоцны зорчих хөдөлгөөнийг сэргээх бус харин Ираны цөмийн хөтөлбөрт чиглүүлэх сонирхолтой буйгаа Персийн булангийн орнуудад уламжилсан тухай CNN агентлаг эх сурвалж дурдан дамжуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top