Иран Омантай Ормузын хоолойд аюулгүй чиглэлийг тохиролцов

Я.Болор | Zindaa.mn
45 минутын өмнө

 

Иран Оман улстай Ормузын хоолойгоор дамжих аюулгүй чиглэлийн талаар тохиролцоонд хүрсэн тухай Ираны гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Исмаил Багаи мэдэгджээ.

Түүний хэлснээр, аюулгүй чиглэлүүдийн газар зүйн солбилцлуудын талаарх мэдээллийг холбогдох олон улсын байгууллагад хүргүүлэхээр болжээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд цохилт өгөхөө сэргээх эсэх талаар шийдвэр гаргаагүй байгаа ч цаашид хийх алхмын талаар бүхий л хувилбаруудыг боловсруулж байна гэж Axios портал мэдээлжээ.

Үүнээс өмнө “Atlantic” хэвлэлд Конгрессын завсрын сонгуулиас өмнө Иранд шинээр цохилт өгч эхлэх төлөлөгөөг боловсруулахыг Пентагонд үүрэг болгосон тухай бичиж байв. Чиглэлд цохилт өгөх тодорхой хугацаа заагаагүй байсан бөгөөд Трамп ямар нэгэн шийдвэр одоогоор гаргаагүй байна. Ираны чиглэлд авах арга хэмжээний дунд Ираны эрчим хүчний объект, дэд бүтцэд хүчтэй агаарын цохилт өгөх хувилбар ч мөн яригдаж байгааг  тус порталын эх сурвалж дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top