НҮБ Ойрх Дорнодоос 11 мянган далайчныг нүүлгэн шилжүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

НҮБ-ын Олон улсын далайн байгууллага Ойрх Дорнодод гацаад буй 11 мянган далайчныг нүүлгэн шилжүүлж байна гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Домингес мэдэгджээ.

Энэхүү нүсэр ажиллагааг Иран, Оман болон тус бүс нутгийн эрэг орчмын орнууд болон АНУ-тай хамтран зохион байгуулж байна. Олон улсын далайн байгууллага аюулгүй байдлын баталгааг хангаж, далайчдыг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай навигацийн бүхий л нөхцөлүүдийг шалгасан байна.

Энэ сарын 21-нд Швейцар улсад АНУ, Ираны хэлэлцээ болсон билээ. Талууд энэ сарын 18-нд гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичгийн заалтууд нарийвчлан хэлэлцсэн. Энэ хүрээнд 60 хоногийн дотор эцсийн тохиролцоонд хүрэх замын зураглалыг зөвшилцсөн юм. Тохиролцоо ёсоор Ираны тал Ормузын хоолойгоор арилжааны хөлөг онгоцнуудыг төлбөргүйгээр нэвтрүүлж байгаа юм.

“Financial Times” сонинд мэдээлснээр, Ормузын хоолой орчим 441 газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц гацаад байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top