Их Британи Францтай хамтран Ормузын хоолойд олон улсын цэргийн ажиллагаа явуулах асуудлаарх батлан хамгаалахын сайд нарын түвшний уулзалтыг зохион байгуулна.
Их Британийн батлан хамгаалах яамны мэдээлснээр, энэхүү ажиллагаа нь зөвхөн батлан хамгаалах чанартай бөгөөд энэхүү худалдааны асар чухал замд арилжааны хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг сэргээхэд чиглэж байна. Сайд нарын түвшний уулзалтаар оролцогч орнууд тодорхой үүрэг хүлээх аж.
Тавдугаар сарын 7-нд францын нисэх онгоц тээвэрлэгч “Шарль де Голль” хөлөг онгоц Улаан тэнгист хүрэлцэн очжээ. Елисейн ордон үүнийг Ормузын хоолойд аюулгүй байдлыг хангахад чиглэсэн алхам хэмээн тодруулсан байна. Үүнтэй зэрэгцэн Их Британийн батлан хамгаалах яам Ойрх Дорнод руу “HMS Dragon” цэргийн хөлөг онгоцоо илгээсэн тухай мэдээлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )