Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2025.07.23) болж, дараах шийдвэрийг гаргалаа.

Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг  байгууллаа. Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахална.

Засгийн газар, Монголбанк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгожээ. Үнэт цаасанд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажил дутагдалтай хэвээр байна.

Сүүлийн дөрвөн жилд хөтөлбөрөөс гадна зах зээлийн нөхцөлтэй зээлийн хэмжээ нэмэгдэж, шинээр олгосон зээлийн хэмжээ хөтөлбөрийн зээлтэй харьцуулбал 1.5 дахин өндөр байгаа нь энэ зах зээл хөгжих орон зай байгааг илтгэж байна.

Ганц хөтөлбөрийн санхүүжилтэд анхаарах бус орон сууцны урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлогоор хангах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Иймд бусад улс орны жишгийн дагуу Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийг баталж, эрх зүйн зохицуулалтаар хангах, хуулийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацыг шинээр үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан болон барьцаат үнэт цаасыг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж Ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bujin(88.183.144.162) 2025 оны 09 сарын 07

Sonin yum sanaachlah yumaa, udahgyu neree solino gej heleh odor udahgyu irehnee, Uchral guai,

0  |  0
Bujin(88.183.144.162) 2025 оны 09 сарын 07

Sonin yum sanaachlah yumaa, udahgyu neree solino gej heleh odor udahgyu irehnee, Uchral guai,

0  |  0
Иргэн (66.181.177.96) 2025 оны 09 сарын 02

Хөгжлийн банк шиг хүмүүс энэ банкнаас идээд дуусна биз.

0  |  0
@(67.171.160.15) 2025 оны 08 сарын 26

хөгжлийн банк шиг юм болох вий дээ

0  |  0
@(67.171.160.15) 2025 оны 08 сарын 26

хөгжлийн банк шиг юм болох вий дээ

0  |  0
@(67.171.160.15) 2025 оны 08 сарын 26

хөгжлийн банк шиг юм болох вий дээ

0  |  0
@(67.171.160.15) 2025 оны 08 сарын 26

хөгжлийн банк шиг юм болох вий дээ

0  |  0
зочин(202.55.188.120) 2025 оны 08 сарын 26

Учрал бөөсөө чи Ураний цуцалсан уу?. Дээрэмчин Францийн тагнуул.бөөсниы Урвагч өндөг өө!!!

0  |  1
Зочин(202.9.40.236) 2025 оны 07 сарын 25

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
энэ маш буруу (202.9.41.54) 2025 оны 07 сарын 23

учрал гишүүнийг дэмжигчийн нэг, бид 10 жилийн өмнө 32 тэрбүм долларын өртэй байлаа, сонгуулиаар 36 тэрбүм орчим харгадаж байсан санах юм, бидэнд зээл өгөх улс наран улс, эсвэл дундад иргэнийн улсаас өөр гарцгүй юм нөгөө л сүртэй стратеги бодлого энэ тэртэй маш харшилдах ажээ

0  |  0
Close menu