Наймдугаар сарын 2-нд Японы нийслэл Токиод болсон мэргэжлийн боксын нэгэн тэмцээнд оролцсон хоёр боксчин тархины хүнд гэмтлээр нас барсан маш эмгэнэлтэй явдал гарлаа.

Шигэтоши Котари Токиогийн Коракүэн Спортын ордонд болсон тулаанд Ямато Хататай тэнцсэн ч эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан юм. Тэгвэл яг энэ тэмцээнд мөн оролцсон Хиромаса Үракава Ёжи Сайтотой хийсэн тулааныхаа дараагаар бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдээд хэд хоногийн дараа амьсгал хураажээ.

Үракава хөнгөн жинд 14 тулаан хийхдээ 10 ялж, 4 ялагдсан байлаа. Тэгвэл Котари хагас хөнгөн жинд 12 тулаан хийхдээ 8 ялж, 2 тэнцэж, 2 ялагдаад байсан юм. Ийнхүү нэг тэмцээнд оролцсон хоёр ч тамирчин хэдхэн хоногийн дотор нас барсан явдал Японы Боксын Холбоог дүрэмдээ өөрчлөлт оруулахад хүргэж, цаашид Зүүн Ази ба Далайн орнуудын орны Боксын Холбооны тулааныг 12 раунд биш 10 раундтай болгосон байна.

Сэтгэгдэл ( 8 )
Хамгийн зэрлэг, аймшигтай, мөнгө, нэр алдраар нүд нь таглагдсан харгис спорт.
Хамгийн зэрлэг, аймшигтай, мөнгө, нэр алдраар нүд нь таглагдсан харгис спорт.
Бокс.бол.хүнлэг бус спорт.Тархи гэмтэх. г.м.олон гэмтэл.авдаг.\nТахир дутуу болгох.спорт.шү.
Hamgiin muuhai sport box,eldev tulaanuud .hunleg bus .hunii uur utsaariin,setgel zuin daramt
Аюултай юм байна.
Тэнгэрт сайн тулаанч хэрэгтэй байжээ. Тайван нойрсдоо
хамгаалалтын дуулга өмссөн нь дээр юм бн даа
Ум ма ни бад мэ хум