Шон “Дидди” Комбст өршөөл үзүүлэхэд өөрийнх нь үг гай болж буйг Трамп мэдэгдэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 04

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт Newsmax-т ярилцлага өгөхдөө Шон “Дидди” Комбст өршөөл үзүүлэх боломжийн тухай бодлоо хэлсэн байна.

Шон “Дидди” Комбс өнгөрсөн долоодугаар сард нэг ялалт байгуулсан гэж хэлж болно. Түүнийг хүний наймаа хийгээгүй гэж шүүх үзсэн. Гэхдээ бие үнэлүүлэх зорилгоор хүн тээвэрлэсэн гэх хоёр ч үйлдэлд ял оноох шинжтэй байгаа. Энэ хоёр хэрэг тус бүртээ 10 жилийн ялтай юм.
 
Шон “Дидди” Комбс 50 сая ам.долларын батлан даалтаар шүүх хурал хүртэл шоронгоос гарахыг хүссэн. Гэвч шүүх оргон зайлж магадгүй хэмээн болгоомжилж буй учир батлан даалтад гаргахаас татгалзсан.

Доналд Трампын хувьд Шон “Дидди” Комбстой цагтаа хамтарч ажиллаж байсан юм. Гэхдээ 2020 онд Жо Байденд сонгуулиар ялагдах үед “Трамп шиг цагаан арьстнуудыг зайлуулах хэрэгтэй. Гол нь Трампыг л унагах байсан юм шүү дээ” гэж радиод ярилцлага өгөхдөө хэлсэн гэнэ.
 
Энэ үгсийг нь мартаагүй гэдгээ Трамп ярилцлагадаа дурдаад өршөөл үзүүлэх бодолд нь ч нөлөөлөх боломжтой гэжээ.

“Шүүх дээр ялалт байгууллаа гэж баярлаад байх шиг билээ. Гэвч бүрэн дүүрэн ялалт биш хагас гэмээр юмуу даа.

Ерөнхийлөгчид нэр дэвшихэд маань тэр их айхавтар дайсагнасан. Тийм болохоор шийд гаргахад хэцүү гэдгийг та ойлгох байх, тийм үү? Бид чинь хүн. Биднийг хүмүүс элдвээр хэлэхэд таатай санагддаггүй.
 
Ялангуяа сайн харилцаатай хүн нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байхад нь аймаар мэдэгдэл хийх...Тиймээс л би яахаа мэдэхгүй байгаа юм. Тэр үгс шийд гаргахад хэцүү болгоод байгаа” гэж Трамп өгүүлжээ.

Шон “Дидди” Комбсын дээр дурдсан хоёр хэргийг шүүх хурал 10 дугаар сарын 3-нд товлогдсон. Одоогоор Нью-Йоркийн шоронд хоригдож байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(159.196.132.80) 2025 оны 08 сарын 10

tramp chinii zuvshuu lalart hiisen gaigii n uuruuloehnl;shuudee... ter gaigaa edleh esteishuu... horvoo unen bhnlshdee\n

0  |  0
zochin(159.196.132.80) 2025 оны 08 сарын 10

tramp chinii zuvshuu lalart hiisen gaigii n uuruuloehnl;shuudee... ter gaigaa edleh esteishuu... horvoo unen bhnlshdee\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.46) 2025 оны 08 сарын 05

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Top