"Эрчист Монгол" ХХК-ийн Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 13

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудыг үйл ажиллагааны чиглэлээр нь бүлэглэж, нэгдлийн зарчмаар ажиллуулах, засаглалыг сайжруулах, үр ашигтай ажиллуулах, захиргааны зардлыг 50 хувь хүртэлх бууруулах, нэгдсэн стандартыг нэвтрүүлэх, хяналт үнэлгээний нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор "Эрчист Монгол" ХХК-ийг байгуулсан билээ.

Тэгвэл Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хангах эрчимжүүлэх ажлын хүрээнд "Эрчист Монгол" ХХК-ийн Ажлын хэсэг өчигдөр /2025.08.12/ Дархан-Уул аймагт ажиллалаа.

Өөрөөр хэлбэл, "Эрчист Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшингээр ахлуулсан Ажлын хэсэг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпораци зэрэг төрийн өмчит компанийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл солилцлоо.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарсан уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч төрийн өмчит компаниудын реформыг хийх талаар ярилцаж, санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.27.215) 2025 оны 08 сарын 20

Энэ Амартүвшин гэдэг хүнээ одоо төрөөс зайлуулаач ээ. Наад хүннээ Хөгжлийн банкны зээлий нь бүрэн шалгаж холбогдолгүй эсэхий нь тогтоогооч ээ. Энэ хүн албан тушаал хаших чадвартай хүн биш.

0  |  0
Top