Хонь
Өнөөдөр нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Харилцаа хэрхэн цаашид өрнөх нь таны гарт. Одоо цагийн сайхныг үл анзааран өнгөрсөн рүүгээ эргэн очихыг ихээхэн хичээнэ. Хүмүүст олон асуулт тавьж, бухимдуулав.
Үхэр
Бага зэрэг уйтгарласан таны сэтгэл санааг хөгжим хялбархан дээшлүүлнэ. Тиймээс дуртай хөгжмөө чангахан шиг тавиарай. Хуучин амлалтуудынхаа тухай санаарай. Хайртай хүнээсээ юу ч битгий хүлээ. Өнөөдөр өдөр нь биш.
Ихэр
Хайртай хүнтэйгээ тийм ч сайхан үеийг туулаагүй байгаа бол өнөөдрөөс эхлэн эл таагүй үе дуусаж байна. Одоохондоо ёс зүйн дүрмийг хэн ч цуцлаагүй байгаа тул энэ дүрэм танд ч гэсэн хамаатай. Өнөөдрийн үйл явдал гунигтай үлгэр мэт санагдана.
Мэлхий
Өнөөдөр хамгийн энгийн зүйлс танд ер бусын мэдрэмж бэлэглэнэ. Өнөөдөр онцын зүйл хийх шаардлагагүй. Үүний төлөө хэн ч таныг буруутгахгүй. Ямар нэгэн үдэшлэг зохион байгуулахаас татгалзаарай.
Арслан
Өнөөдөр танд эхний алхмыг хийхэд хүнд байх ч зоригловол хожим нь харамсахгүй. Хэн нэгэн таныг гомдоовол хариу барих хэрэггүй. Бодлогогүй үйлдэл хийхгүй байсан нь дээр.
Охин
Үл таних хүмүүсийн дунд орж магадгүй. Өнөөдөр хэлэх үгээс сайтар бодоорой. Хожим нь таны эсрэг ашиглаж болзошгүй. Юу ч болж байсан сэтгэлийн хөөрлөөр хөдлөхөөс зайлсхий. Аливаа үйлдлээ сайтар бодоорой.
Жинлүүр
Өнөөдөр бол таны өдөр. Хамгийн зоригтой хүслийн өдөр. Өнөөдөр баг зүүх хэрэггүй. Үнэн төрхийг нь тэртээ тэргүй олж харна. Бага ярьж, ихийг хийгээрэй.
Хилэнц
Бага ч гэсэн цаг, зав гарвал өөрийнхөө хүсэлдээ зориулаарай. Өнөөдөр юу ч болж байсан зөвхөн энэ талаар бодож, өөрийгөө зовоох хэрэггүй. Өнөөдөр өөрийнхөө талаар таагүй зүйл олж мэднэ.
Нум
Дахин дахин давтах нь амжилтын үндэс гэсэн уриатай өнөөдөр нүүр тулна. Таагүй бодлоос өнөөдөр толгойгоо ангижруулаарай. Мөрөөдлөөр дүүрэн энэ өдөр нумынхан үүлэн дээгүүр ниснэ.
Матар
Эргэн тойрны хүмүүс инээд хөрөөр дүүрэн байх ба та ч гэсэн халдварлана. Болж буй үйл явдлаас хол байх хэрэггүй. Идэвхтэй оролцоорой. Амжилтад хүрэхээс нэг алхмын өмнө зогсох вий.
Хумх
Жижигхэн тэнэг үйлдэл хийхэд гэмгүй. Танд маш их баяр хөөр авчирна. Гэнэтийн шийдвэр нь таны амжилтад хүрэх түлхүүр болно. Хамгийн гол зорилго бол сэтгэл санаагаа өөдрөг байлгах явдал.
Загас
Таны санамсаргүй хэлсэн санааг эргэн тойрны хүмүүс нь дэмжинэ. Магтаалын үг сонсоод гурвантаа тунгаан бодоорой. Хүнд цаг үеийг туулж байгаа ч мөрөөдлөө эргэн санаж, нулимсаа арчаарай.
Сэтгэгдэл ( 0 )