ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн амбицаа хазаарлаж, авдартаа хийгээрэй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 26

Хонь

Өнөөдөр та уснаас нэг бус удаа хуурай гарна. Гэхдээ од эрхэс эл чадвартаа эрдэхгүй байхыг хүсэж байна. Эргэн тойрноо харж, байгалийн сайхнаас таашаал ав. Бусдын зүйлийг авахыг хүсэх ба давшилтад орохоосоо өмнө энэ талаар гурвантаа бодож үзээрэй.

Үхэр

Сурч эхлэхээс бүү ай. Хэзээ ч оройтохгүй. Удирдлагаас нэмэлт үүрэг, даалгавар өгч магадгүй. Ургамал тарих, шилжүүлэн суулгах ажил хийхгүй байсан нь дээр.

Ихэр

Амьдрал таныг яаж ж эргүүлэхийг хүссэн ч та ид шидийн гэмээр аргаар дээр нь гарсан байна. Өнөөдөр таны амьдралд тохиосон бүхэн ямар ч ач холбогдолгүй. Амбицаа хазаарлаж, авдартаа хийгээрэй.

Мэлхий

Энд удаан бодох юун? За гэж хариул. Өнгөрсөн үеийн хайр сэтгэлийн харилцаагаа санан, уйтгарлаж магадгүй. Ямар нэгэн өөрчлөлт хийхэд тохиромжгүй үе тохиож байна. Хожим нь танд өөрт нь таалагдахгүй.

Арслан

Хэн нэгэн эртнээс таны хаалгыг тогшиж байгаа бол өнөөдөр хаалгаа нээ. Үдээр нь маш сайн, сайхан сэтгэлтэй хүн орж ирнэ. Найз нөхөд нь гэнэт зочилж магадгүй. Өөр төлөвлөгөө байсан ч бүү сэтгэлээр уна. Үдшийг сайхан өнгөрүүлнэ. Хайртай хүнийхээ сэтгэлийг үнэлэхгүй гомдоох вий.

Охин

Үдээс хойш хоёрдох амьсгал нээгдэж, та бүх хүнд боломжгүй зүйл гэж үгүй болохыг батална. Өнгөрснийг мартаж, урагшаа харахыг зөвлөж байна. Юунд ч харамсахгүйн тулд онцгой зүйл хийх шаардлагагүй.

Жинлүүр

Сайхан бие бялдартай болохыг хүсвэл өнөөдрөөс эхэл. Удирдлагадаа санхүүгийн асуудлаар хандахад тохиромжгүй. Өнөөдөр та хүмүүсийн жижиг хүртэл алдааг уучлалгүй, өршөөлгүй хандана.

Хилэнц

Ямар нэгэн зүйлийг өөрчлөх хэрэггүй. Одоохондоо бүх зүйл байсан байрандаа байсан нь дээр. Болж өнгөрснийг эргүүлэх гэж бүү хичээ. Бодит амьдралаас холбоо тасарч, өөр дүрд тоглохыг хүсэх ч амьдрал таныг багыг хуулна.

Нум

Хүмүүсийг хооронд нь танилцуулах боломж гарна. Тэд ирээдүйд гэр бүл зохионо. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг бариарай. Өнөөдөр их хүсэх шаардлага байхгүй. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээ.

Матар

Хүүхэд насандаа эргэж очих боломжгүй ч өнөөдөр хүүхэд насны дурсамжид автахад сайхан өдөр. Бүхнийг амжуулахын тулд өдрөө зөв төлөвлөөрэй. Гадаад төрх, хооллолтдоо анхаарах цаг болжээ.

Хумх

Нэмэлт орлоготой болж магадгүй. Хайртай хүмүүсээ эрхлүүлээрэй. Жижиг зүйлд сэтгэл санаагаар унах хэрэггүй.

Загас

Өнөөдөр эртнээс хүсэж байсан бүжиглэх боломж гарна. Кафе, ресторан зэрэг өмнө нь хэзээ ч орж байгаагүй газартаа очно. Өнөөдөр зөвхөн ажиглагчийн дүрд тогло. Яаран дүгнэлт хийх, тэр тусмаа бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hyamaa(202.126.88.206) 2025 оны 07 сарын 01

Mash ih bayrlalaaaa

0  |  0
Close menu