Японд жилдээ 100 000 орчим хүн “ууршиж”, алга болдог

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 06

Япон улсын иргэдийн дунд “уурших” гэсэн ойлголт байдаг ажээ. “Уурших” гэдэг нь хууль журам, сошиалын дарамт, ажилгүйдэл, өрөнд орох зэрэг асуудлаас зугтаж зайлсхийхийн тулд гэр бүл, найз нөхдөөсөө бүрэн харилцаагаа таслаад, өмнөх амьдралаасаа зориудаар алга болохыг хэлдэг байна.

Энэ нь нэр хүндтэй байх, ёс суртахууны зохих хэм хэмжээг сахих зэрэг Японы хамгийн үнэ цэнэт зүйлсд нийцэхээ больж, нэр алдраа гутамшигт хутгах, бүтэлгүйтсэн хүмүүсийн өөрөөр амьдрах гарц юм.

Судалгаагаар жил бүр Японд 80 000 – 100 000 орчим хүн “ууршдаг” гэнэ. Ихэнх нь санаатайгаар урьдчилан төлөвлөж “ууршдаг” бөгөөд тэдэнд тусалж, үйлчилгээ үзүүлдэг тусгай компани байдаг аж. Эдгээр компани “уурших”-ыг хүсэж буй хүмүүсийг “хоргодох хот” гээчид хүргэж өгдөг гэнэ. Тэрхүү “хоргодох хот” гээч нь орлого багатай иргэд голцуу амьдардаг, бусдын өөрийгөө таниулахгүй байх гэсэн хүслийг хүндэтгэдэг орчин бүрдсэн дүүрэг, хорооллууд байдаг.

Японд хуулиар ингэж “уурших”-ыг хориглодоггүй. Хуулийн дагуу насанд хүрсэн иргэнийг хаана, хэрхэн амьдарч байгаагаа гэр бүл, ойр дотныхондоо заавал мэдэгдэх ёстой гэж үздэггүй. Гэхдээ мэдээж, гэмт хэрэг үйлдсэн юмуу үйлдсэн байж болзошгүй хүмүүсийг бол чөлөөтэй “уурших”-ыг хүлээн зөвшөөрдөггүй ажээ.

“Уурших” нь Японы нийгмийн асар их дарамтыг илэрхийлэх бөгөөд бүтэлгүйтсэн тохиолдолд маш хүнд байдалд ордогтой холбоотой юм. Ийм байдалд орсон хүмүүс дахин амьдралаа шинээр эхлэх боломжийг “ууршилт” олгодог байна. Мөн үнэт зүйлээ сахих гэж хэт мэрийж, туйлширдгаасаа болж ичиж зовсон хүмүүс энэ замыг сонгодог нь нийгмийн хамгааллын бодлогын цоорхойг харуулж байна гэж зарим мэргэжилтнүүд үздэг ажээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.118.199) 2025 оны 08 сарын 16

Монголд бол уурших газар нь Улаанбаатар юмдаа.Хэн хаана юу хийж явааг хэнч мэдэхгүй амар.

1  |  1
Зочин(103.212.117.240) 2025 оны 08 сарын 24

Монголд уурших газар нь уулын мухар хөдөө хээр тал байхаа

4  |  0
Зочин(66.181.186.207) 2025 оны 08 сарын 10

Эрх чөлөөт кап. зах зээлийн нийгмийн нэг сүүдэртэй, хүнийг хайрладаггүй талын тусгал, энэ сощел ертөнцийн дарамт бол үнэхээр тэр тусмаа манайд үнэхээр бүдүүлгээр, хэрцгийгээр,аль муухайгаараа цэцэглэж байна даа. Хорссон, зуусан, зүхсэн, зангасан, дарамтласан, доромжилсон, шахсан, дайрч давшилсан, үзэн ядсан хорлосон, атаархсан гэх мэт бүхий л муухай аргаар хогийн ургамал шиг ургаж төлжиж байна даа.

5  |  0
DR. UROLOGIST(102.89.82.97) 2025 оны 08 сарын 07

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  1

Гиёон(202.9.46.239) 2025 оны 08 сарын 07

Squid game ордог байх

0  |  1
Гиёон(202.9.46.239) 2025 оны 08 сарын 07

Squid game ордог байх

0  |  1
Зочин(103.212.117.240) 2025 оны 08 сарын 16

Манай эцэг ууршаад 5жил болсоны дараа нэг айлын гадаа үнээ саагаад зогсож байсан

1  |  3
Зочин(202.9.40.54) 2025 оны 08 сарын 07

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

2  |  0
Зочин(103.212.117.240) 2025 оны 08 сарын 16

Тэгвэл манай аав гэж хүн ууршаад алга болсон юм бна ор сураггүй 6жил болж бна

2  |  1
Top