Талбайн теннисийн Цинциннатигийн нээлттэй тэмцээний хоёрдугаар тойрогт Эмма Наварро 6:4, 1:6, 4:6-аар Дэлхийн чансааны 124 бичигдэж буй Германы Элла Сайдельд хожигдлоо.

Эмма Наваррогийн аав, тэрбумтан Бэн Наварро энэхүү тэмцээний эрхийг худалдан авч, бүрэн эзэмшигч болсон бөгөөд гол талбайн суудлын тоог хоёр дахин нэмж, ойр орчимд нь 13 жижиг талбай байгуулсны зэрэгцээ мөн ресторан, тамирчдын амралтын бүс, дээвэртэй ордон, шуурхай хэсгийн төв гэх мэтчлэн олон шинэ санааг хэрэгжүүлэхэд нийтдээ 100 гаруй сая паунд зарцуулжээ.

Дэлхийн тэргүүн теннисчин Арина Сабаленка Цинциннатид очоод “галзуу гоё” мэдрэмж төрснөө ярьсан байна. “Бурхан минь, энэ галзуу юм аа. Үнэндээ би энд ирээд эхэндээ юу болоод байгааг ойлгоогүй. Хаана ирчихэв? гэж бодсон. Хэсэг хугацааны дараа л энэ сайхан орчинд дасаж, тэс өөр, маш өндөр зэрэглэлийн том тэмцээнд ирчихсэн юм шиг санагдсан.
Тамирчин бүр энд ирэхийг хүснэ. Зай талбай томтой, эрх чөлөөтэй байх боломж бүрдүүлсэн, хувцасны өрөө хүртэл том.Сүүлийн хэдхэн жил энэ бүхнийг бүтээн байгуулсан гэхэд итгэмээргүй сайхан болжээ. Эхэндээ цочирдсон шүү. Маш их таалагдаж байна” хэмээн Сабаленка ярьжээ.

Бэн Наварро охиныхоо сонирхлыг маш сайн дэмжиж, теннисчин болоход нь тусалснаас гадна мөн теннисийн цуврал тэмцээнүүдийн орчин өөрчилж, өөр жишигт хүргэх санаа дэвшүүлж буй хөрөнгө оруулагч юм.

Өнгөрсөн долоодугаар сард Уимблдонд Эмма Наварро дөрөвдүгээр тойргийг давж, шөвгийн наймд шалгарах тун дөхсөн. Харин дараа нь Канадын нээлттэй тэмцээнд эрт хожигдоод гарчихсан. Харин энэ удаад аавынхаа сэргээн байгуулсан тэмцээнд оролцоод эрт хожигдлоо. Эммагийн дүү Маргарет тус тэмцээний эмэгтэй хосын төрөлд өрсөлдөж байгаа ажээ.

Дэлхийн чансааны Эмма Наварро 24 настай, тамирчны замналдаа ганцаарчилсан төрөлд 2 удаа аварга болсно. Нийт хүртсэн шагналын хэмжээ 5 сая ам.долларыг давжээ.


Сэтгэгдэл ( 0 )