Говь-Алтай аймгийн шүүгч, ажилтнууд цалингаа УОК-т хандивлав

2020 оны 03 сарын 10

Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд сайн дураараа нэг өдрийн цалингаа хандивлахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад уриалсан билээ.
Иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж, халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаа, гааль зэрэг мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зориулан нэг өдрийн цалингаа хандивлах уриалгыг Говь-Алтай аймаг дахь шүүхийн шүүгч , ажилтнууд дэмжлээ.

Говь-Алтай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн 10 шүүгч, шүүхийн тамгын газрын 25 ажилтан сайн дурын үндсэн дээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулан нэг өдрийн цалин болох 2.086.000 /хоёр сая наян зургаан мянган/ төгрөгийг хандивлаж, Онцгой байдлын ерөнхий газрын төрийн сангийн 100900031405 тоот дансанд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шилжүүллээ.

Эх сурвалж: Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газар

Top