Монголын шүүхийг цахимжуулахад ХБНГУ 1.5 тэрбумаар тусална

2019 оны 10 сарын 02

ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлээд 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү дэмжлэгийг шүүхийн цахимжилтын өнөөгийн түвшнийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангахад зориулахыг мөн хүссэн байна.

Тусламжийг хэрэгжүүлснээр Монгол Улсын шүүхийг цахимжуулах шинэтгэлийн хөтөлбөрт нэг том алхам болох юм.

Монгол Улсын шүүхэд хэрэгжүүлж байгаа программ хангамжтай ХБНГУ-ын шүүхийн экспертүүд танилцахдаа өөрийнх нь улсад хэрэгжүүлдэг программуудаас илүү байгааг тэмдэглэж байсан нь ийнхүү тусламж үзүүлэх шалтгаан болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.24.227) 2019 оны 10 сарын 02

ШҮҮХ ШУДАРГА БАЙХ НЬ Л ХАМГЫН ЧУХАЛ.НӨГӨӨ ХОЛИОН БАНТАН ЛҮНДЭНДОРЖ БИЛҮҮ ТИЙМ БУЗРУУДААС САЛАХ ЦАГ БОЛСОН.

0  |  0
Top