Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах ерөнхий боловсролын “Смарт” сургуулийн байрны өмчийн маргааны улмаас тус сургуульд сурч буй 500 гаруй хүүхдийн эрх зөрчигдөж, өндөр төлбөр төлсөн эцэг эхчүүд сургуулийн захиргаанд гомдол гаргаж эхэлсэн байна.
Учир нь “Смарт” сургуулийн тусгай зөвшөөрлийг сургалтын байр өөрчилсөн асуудлаар Нийслэлийн боловсролын газраас зохих зөвшөөрөл аваагүй, удаа дараа зөрчил гаргасан үндэслэлээр Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ. Мөн тус сургуулийн захирал С.Уянга гэх эмэгтэйг залилангийн хэргээр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн боловч тэрбээр Монгол Улсаас оргон зайлж жил гаруйн хугацаанд БНХАУ-д амьдрах болжээ.
Дээрх хэргийн тухайд дэлгэрүүлбэл, тус сургуулийн барилгыг анхлан МУГЖ Т.Баясгалан барьж, 2018 онд ашиглалтад оруулсан гэх бөгөөд сургуулийн өргөтгөлийн барилгыг Соёлоогийн Уянга гэх эмэгтэй худалдан авах гэрээ хийн, “Смарт” нэртэй сургууль үйл ажиллагаа явуулж өндөр төлбөртэй элсэлт авч эхэлжээ.
Гэвч барилгыг худалдан авсан гэх С.Уянга нь өнгөрсөн хугацаанд удаа дараа гэрээгээ зөрчиж, заасан хугацаандаа төлбөрөө төлөлгүй нэг жил гаруйн хугацаанд сураггүй алга болсон байна.
Тиймээс барилгын эзэмшигч Т.Баясгалан уг сургуулийн барилгыг н.Лхамсүрэн гэх хүнд худалдаж, сургуулийн байрыг чөлөөлж өгөхийг С.Уянгаас хүсжээ. Гэвч барилгыг худалдан авна хэмээн бусдыг залилсан С.Уянга нь үргэлжлүүлэн сургуулийн элсэлтээ авсан хэвээр байсан бөгөөд барилгыг чөлөөлж өгөлгүй өнгөрсөн хугацаанд хууль зөрчсөөр ирсэн байна.
Харин өнгөрсөн жилийн хугацаанд иргэн н.Лхамсүрэн өөрийн худалдан авсан сургуулийн объектийг албадан чөлөөлүүлэх, үйл ажиллагаа явуулсан хугацааны түрээсийн зардлаа С.Уянгаас нэхэмжлэхээр шүүхэд хандаад байгаа ба шүүх хуралдааны тов өнөөдрийг хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм.
Түүнчлэн, сургуулийн өргөтгөлийн барилгыг худалдан авна хэмээн бусдыг залилж, зөвшөөрөлгүйгээр сургуулийн бизнес эрхэлж байсан С.Уянга гэгч нь нэр бүхий хятад иргэдтэй хамтран хэд хэдэн хувийн өмчит сургууль ажиллуулж, хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэх гэж зорьсон эцэг эхчүүдээс өндөр төлбөр авч байна гэх мэдээлэл ч бий.
Тиймээс, сургуулиуд 2026 оны хичээлийн жилийн элсэлтээ авч буй энэ цаг үед эцэг эхчүүд сонгосон сургуулийнхаа тусгай зөвшөөрөл, сургуулийн байр, орчин нөхцөлийг сайтар судлах шаардлагатай байгааг сануулах нь зүйтэй юм.
Сэтгэгдэл ( 1 )
1. уянгаагынхаа зургыг тавиач 2.т гэвэл хужаагийн эрлийз хурлийзууд Монголыг тоносон мөнгөөрөө үр могойнуудаа бусдаа илүү сургуульд сургана гэж их юм санаж хулхидуулсаныг хараад инээд хүрч сууна, хохь гэдэг юм