Хотын даргыг иргэд сонгодог болох талаар ЦАХИМААР САНАЛ авч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 04 сарын 26

Нийслэлийн Засаг даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Тус өргөдлийг Сэржмядагийн Түвшинбилэг гэх иргэн санаачилсан бөгөөд 2025.04.25-наас эхэлж, 2025.05.25-нд хаагдах аж. Өнөөдрийн байдлаар 1,036 иргэн зурсан байна.

Тус өргөдөлд, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62-р заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-р батлуулах шаардлагатай.

Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагатай” гэж үзжээ.

Гарын үсэг зурах бол ЭНД дарна уу.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
666(66.181.185.192) 2025 оны 04 сарын 27

Үндсэн хужль болон бусхд хуулийг зөрчтж байгаа тул лоллцох буюу дэмжиж үл болно.

0  |  0
Зочин(66.181.182.74) 2025 оны 04 сарын 27

УИХ-ын гишүүдийг,мөн аймэг нийслэлийн ИХ-ын төлөөлөгчдийыг , иргэдийн саналаар сонгож байх нь зөв,, Намын жагсаалтаар сонгдог явдлыг зогсоох хэрэгтэй,Нэгэнт иргэдийн саналаар сонгогдсон эдгээр хүмүүс хэнийг ерөнхий сайдаар ,хэнийг нийслэлийн засаг даргаар ажиллуулахыг шийдэх эрхтэй байх ёстой,Эс бөгөөс би ч ирэгдийн саналаар сонгогсон гээд УИХ-ын болон нийслэлийн ИТ-ын хурлын шийдвэрийг зөвшөөрөхгүй, маргах ,үл биелүүлэх явдал байнга гардаг, Үүнийг олон орны жишээн дээр харж болно,Өөрөөр хэлбэл УИХ болон ИТХ-ын шийдвэр биелэхээ байж таны сонголт талаар болно

Зана(66.181.185.192) 2025 оны 04 сарын 26

Ёстой болохгүй шүү???!! Хэсэг бүлэг хүмүсийн хуйвалдааны тун хортой ажиллагаа. Хэзээч тийм зүйл хаана ч байхгүй. Төрийн ажлыг төрөөс томилогдсон хүн хариуцана.

0  |  0
иргэн(202.9.47.27) 2025 оны 04 сарын 26

Хороо, дүүргийн даргыг бас иргэдийн саналаар сонгодог болох хэрэгтэй.

0  |  0
Top