Румыны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жорже Симион ялсан тохиолдолд тэрээр Украины эрх баригчдад тусламж үзүүлэхийг эсэргүүцэж байгаа Унгарын ерөнхий сайд Виктор Орбан болон Словакийн ерөнхий сайд Роберт Фицо нарыг дэмжиж магадгүй гэж Европын Холбооны түшмэд сэтгэл түгшиж байгаа тухай Европын Politico хэвлэл мэдээлсэн байна.
Румын улс нь Унгар, Словакаас илүү их геостратегийн нөлөөтэй болохоор Жорже Симионы гаргасан шийдвэрүүд нь Украиныг дэмжих байр суурьтай Европын Холбооны шийдвэрүүдэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ажээ.
“Одоогоор ноён Орбан бид хоёрын дунд ямар нэгэн харилцаа байхгүй хэдий ч Виктор Орбан миний хувьд тодорхой хэмжээгээр үлгэр дуурайлал болдог. Трансильванийн асуудлаар санал зөрөлдөөн байгаа ч гэсэн өөр олон асуудлаар би түүнтэй хамтран ажиллана” гэж “Румынчуудын нэгдлийн төлөө” үндсэрхэг эвслийн удирдагч Жорже Симион мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )