Румыны ерөнхийлөгчийн сонгуульд Европын талыг баримтлагч нэр дэвшигч ялжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 19

Румыны ерөнхийлөгчийн сонгуульд Европын талыг баримтлагч нэр дэвшигч, Бухарест хотын дарга Никушор Дан саналын хуудаснуудын 99,4%-ийг тоолсны дараах байдлаар сонгогчдын 53,93%-ийн санал авсан бол түүний өрсөлдөгч Румынчуудын нэгдлийн төлөө эвсэл намаас нэр дэвшигч Жорже Симион 46,07% санал авсан тухай Сонгуулийн байнгын захиргаанаас мэдээлжээ.

Ийнхүү Никушор Дан нь 1989 онд Чаушеску-гийн дэглэм унаснаас хойш сонгогдож буй Румыны тав дахь ерөнхийлөгч болж байна. Румынчуудын нэгдлийн төлөө эвсэл нам Никушор Даны ялалтыг хүлээн зөвшөөрсөн ажээ. “Өрсөлдөгч Никушор Данд би баяр хүргэж байна. Сонгуульд тэр ялсан” гэж тус намын дарга Жорже Симион Facebook хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu