Өмнөд Солонгосоос Америкийн тодорхой тооны цэргийг татаж авах боломжийг судалж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 23

АНУ-ын засаг захиргаа Өмнөд Солонгосоос 4,5 мянган цэргийн албан хаагчаа татаж авах боломжтой эсэхийг судалж байгаа тухай The Wall Street Journal сонин мэдээлсэн байна.

Тус сонинд тэмдэглэснээр, Вашингтон Өмнөд Солонгосоос татаж авсан цэргээ Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн бусад хэсэгт, түүний дотор Гуамын арал дээр байрлуулж магадгүй ажээ. Энэ санаачилгыг одоогоор АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад танилцуулаагүй байгаа бөгөөд Америкийн засаг захиргааны өндөр албан тушаалтнууд хэлэлцэж байгаа гэнэ.

Одоо Өмнөд Солонгост Америкийн 28,5 мянган цэргийн албан хаагч байгаа ажээ. Вашингтон цэрэг шилжүүлэн байрлуулах асуудлыг Украины мөргөлдөөнийг зохицуулах хэтийн төлөв тодорхой болтол хойшлуулж магадгүй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu