АНУ БНСУ-д Сансрын хүчний командлал байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

БНСУ-д АНУ-ын Сансрын хүчний шинэ командлалын нээлтийн арга хэмжээ Пёнтэг хот дахь Осан цэргийн баазад болсон тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

АНУ-ын Сансрын хүчний анги тус хоёр улсын аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, БНАСАУ, БНХАУ-ын заналхийллийг сөрөн зогсох үүрэгтэй. Улмаар Солонгосын хойг болон Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Үүнээс гадна тус холбоотон хоёр улс Солонгосын талбарт олон талын ажиллагаа явуулах боломж өргөжиж байна гэж АНУ, БНСУ-ын хамтарсан хүчний командлагч Пол Лакамера мэдэгджээ. Хятадын зүгээс ирэх заналхийлэл нэмэгдэж буй энэ үед Вашингтон Энэтхэг, Номхон далайн бүсэд тэргүүлэх ач холбогдол мөн өгч байна гэж энэ үеэр мэдэгдсэн байна.

Энэ сарын эхээр БНСУ АНУ-ын нисэх хүчний Осан баазад сансрын ажиллагааны эскадрил байгуулсан билээ. Эл бүтэц Сансрын ажиллагааны төв, Сансарын ажиглалтын алба, Хиймэл дагуул удирдах алба зэрэг таван нэгжээс бүрджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top