Бүгд Найрамдах Солонгос Улс болон АНУ-ын эрх баригчид Америкийн импортын гаалийн татвар болон Өмнөд Солонгосын 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлаар тохиролцоонд хараахан хүрээгүй байна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Bloomberg агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Хөрөнгө оруулах арга, хуваарь, хэмжээ болон ашиг, алдагдлын хуваарилалт зэрэг асуудал шийдэгдээгүй хэвэр байгаа. АНУ ашиг сонирхлоо дээд зэргээр хангахыг эрмэлзэх нь дамжиггүй боловч энэ нь БНСУ-д сүйрэлт үр дагавар учруулах хэмжээнд хүрэх ёсгүй юм” гэж Ли Жэ Мён тэмдэглэсэн байна.
“Яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд санал нийлэхгүй асуудлууд ч байна. Гэхдээ саатал гарсан нь бүтэлгүйтэж буйн шинж биш юм. Ухаалаг үр дүнд хүрэх боломжтой гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр хэлжээ.
Өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр хоёр улсын төлөөлөгчид Америкийн гаалийн татварыг 15% хүртэл бууруулж, хариуд нь Өмнөд Солонгос АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тухай тохиролцоонд хүрсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch