БНАСАУ Шар тэнгисийн зүг ойрын зайн тусгалтай баллистик пуужин харвасан тухай Ёнхап агентлаг БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны мэдээллийг дурдан дамжуулжээ.
Сөүлийн мэдээллээр, пуужинг пүрэв гарагт орон нутгийн цагаар 18.20 цагт Нампхо хот орчмоос харвасан байна.
Энэ сарын 13-нд АНУ, БНСУ-ын хамтарсан “Freedom Shield” цэргийн сургуулилт эхлэх бол үүнтэй зэрэгцэн “Warrior Shield” хээрийн сургуулилт мөн явах юм. Гуравдугаар сарын 6-нд БНСУ, АНУ-ын хээрийн сургуулилт хамтран зохион байгуулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )