БНСУ-ын батлан хамгаалахын сайд Шин Вон Сик, Пентагоны тэргүүн Ллойд Остинтой хэлэлцээ хийж, БНАСАУ-ын заналхийлэл, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Талууд АНУ-БНСУ гэсэн эвслийг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын засгийн газар амжилттай ажиллаж буйг өндрөөр үнэлж, хоёр талын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжиж буйг онцолсон байна. Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр хүчтэй нэгдмэл байр суурьтай байх шаардлага буйг онцлон тэмдэглэжээ. Энэ зорилгоор өнгөрсөн наймдугаар сард БНСУ, АНУ, Японы хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тохиролцоонд хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )