Бүгд Найрамдах Солонгос Улсын бараанд ногдуулсан импортын гаалийн татварыг бууруулсны хариуд тус улс АНУ-д 350 тэрбум ам.доллар төлнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна.
“Өмнөд Солонгосын эрх баригчид тус улсын бараанд нэвтрүүлсэн импортын гаалийн татварыг бууруулсны хариуд АНУ-д 350 тэрбум ам.доллар төлөх, манай газрын тос, байгалийн хийг их хэмжээгээр худалдан авахыг зөвшөөрсөн. Мөн тус улсын баян компаниуд АНУ-д 600 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулахаар болсон” гэж Трамп Truth Social нийгмийн сүлжээн дэх хуудастаа бичжээ.
“Хоёр улсын цэргийн холбоо урьд урьдаас хүчтэй бэхжиж байгаа бөгөөд дизель хөдөлгүүртэй хуучирсан усанд шумбагч хөлөг онгоцнуудын оронд атомын шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэхийг би тэдэнд зөвшөөрлөө” гэж тэр тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )