Байден: АНУ-д цохилт өгвөл БНАСАУ-ын дэглэм төгсөнө

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 27

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Вашингтонд албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл нар Вашингтоны тунхаг байгуулах тохиролцоонд хүрчээ. Энэ бол БНАСАУ-ыг тогтоон барих шинэ систем.

Байден хойгийн улсын нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байрлуулахгүй гэж амласан. Гэсэн хэдий ч хэрэв Умард АНУ болон холбоотнуудад цөмийн цохилт өгвөл Умардын дэглэм төгсөнө хэмээн сануулжээ. Өмнөд Солонгосын усан хилд АНУ-ын баллистик пуужин бүхий шумбагч хөлөг онгоцнууд тогтмол эргүүл хийх бол нислэгийн талбайд АНУ-ын бөмбөгдөгч онгоцнуудыг байрлуулахаар болжээ.Талууд Умардын зүгээс цөмийн цохилт өгвөл АНУ-ын цөмийн зэвсгийг оролцуулаад байгаа бүхий л зэвсгээ ашиглан шуурхай, шийдэмгий хариу арга хэмжээ авах тухай тохиролцсон хэмээн Жо Байден Юн Сог Ёл нар Вашингтонд хийсэн уулзалтын дүнгээр хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Түүнчлэн талууд цөмийн зөвлөлдөх бүлэг байгуулж, Умардыг тогтоон барих шинэ системийг хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө боловсруулах тохиролцоонд хүрсэн байна.

Хэдхэн хоногийн өмнө БНАСАУ хэд хэдэн пуужин харвасан билээ. Зарим нь цөмийн туршилтууд байсан. Дор хаяж нэг баллистик пуужинг тагнуулын хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргах зорилгоор хөөргөжээ. Үүнтэй холбогдуулан БНСУ болон Япон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүдээ ажиллуулсан юм. Ёнхап агентлагийн мэдээллээр, БНАСАУ 2022 онд нийт 29 баллистик пуужин туршсанаас Вашингтонд хүрэх хүчин чадалтай тив алгасах баллистик пуужин харважээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.24.242) 2023 оны 04 сарын 28

Эд ингэж амаар байлдаад удаж байна даа, хойдын бүдүүн жаал согтуудаа л цөмийн кноп дарчихдаггүй л юм бол, бас ч тийм бодлогогүй тэнэг нөхөр биш байх оо

0  |  0
Зочин(66.181.176.100) 2023 оны 04 сарын 30

АНУ их л айж буй бололтой.Сүрдүүлэг гэдгийг холдуул мэдэж л байгаа.Хүн төрөлхтөнд 2 удаагаа ЦӨМийн зэвсэг хэрэглэх эрх ЯАНКУУДАД БАЙХГҮЙ.

4  |  1
Top