Худалдааны асуудлаарх АНУ, Өмнөд Солонгосын яриа хэлэлцээнд ахиц хурдан гарч байна гэж мэдэгдэв

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 25

 

Худалдааны асуудлаарх АНУ болон БНСУ-ын яриа хэлэлцээ шуурхай, өндөр ахицтай өрнөж байна гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй хийсэн хоёр талын уулзалт маш амжилттай болж өнгөрлөө. Ахиц дэвшил миний бодож байснаас илүү хурдан гарч байна” гэж Бессент хэлсэн байна. “Техникийн яриа хэлэлцээ ирэх долоо хоногт үргэлжилнэ. Тэр үед харилцан ойлголцлын санамж бичиг гарын зурж магадгүй юм.

БНСУ-ын төлөөлөгчид АНУ-тай худалдааны асуудлаарх яриа хэлэлцээг шуурхай эхлүүлж, ажил хэрэг хөтлөх өндөр ур чадвар харуулж байна. Цаашид ч асуудалд ийм байдлаар хандах эсэхийг нь харах л үлдлээ” гэж АНУ-ын Сангийн сайд онцолжээ.

Дөрөвдүгээр сарын 24-нд Вашингтонд болсон БНСУ болон АНУ-ын төлөөлөгчдийн зөвлөлдөөнд Өмнөд Солонгосын Сангийн сайд Чой Сан Мок, Худалдааны сайд Ан Док Кын, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар оролцсон байна. Тарифын бодлого хэрэгжүүлэхдээ Өмнөд Солонгосын бараанд онцгой хөнгөлөлт үзүүлэхийг тус улсын эрх баригчид АНУ-аас хүссэн бөгөөд хариуд нь эрчим хүчний болон усан онгоц үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахыг санал болгосон ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu