Пентагон БНСУ-д тагнасан асуудлаар тайлбар хийв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жон Сопутай утсаар ярьж, АНУ-ын тагнуулын албад БНСУ-ын өндөр албан тушаалтнууд болон Ерөнхийлөгчийн тамгын газрынхныг тагнаж, чагнасан гэх асуудлаар тайлбар хийжээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, талууд энэ асуудлаар хамтран ажиллах тухай тохиролцоонд хүрсэн байна. Интернэтэд цацагдсан Пентагоны нууц материалд АНУ-ын тагнуулын албад БНСУ-ын өндөр албан тушаалтнуудын утсыг чагнадаг байсан тухай дурдагдсаныг “New York Times” сонинд бичсэн билээ. Нууц тайланг радио техникийн тагнуулын мэдээлэл дээр үндэслэн бичсэн байна. Баримтаас үзвэл АНУ Ази дахь гол холбоотнуудынхаа нэгийг тагнадаг байсан гэх дүгнэлт хийхээр байна гэж “New York Times” сонин онцолсон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.82.84) 2023 оны 04 сарын 12

Europin hed heden ulsin eronhiilogch,eronhii saiduudin utsig chagnadag bgaad heden jiliin omno barigdsan shde,nogooduul n yaa ch chadahgui golgonood l ongorson..

0  |  0
Сүрэнжав(203.98.77.101) 2023 оны 04 сарын 11

УГААСАА Л БҮГДИЙГ НЬ ТАГНАДАГ ШҮҮ ДЭЭ. ГЕРМАНЫ КАНЦЛЕР АНГЕЛА МЕРКЕЛИЙГ ХҮРТЭЛ ТАГНАЖ БАЙГААД БАРИГДАЖ Л БАЙСАН. ЯВЖ ЯВЖ ТЭГЭЭД ХОЙДЫНХОО РОКИТБОЙ НЬ ДЭЭР

1  |  0
Top