Германд нууц мэдээлэл алдагдсан нь холбоотнуудыг хагаралдуулав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 05

Германы Зэвсэгт хүчний офицеруудын ярианы дуу бичлэг алдагдсанаас үүдэлтэй дуулиан Герман, холбоотнуудын хооронд Киевт шинэ зэвсэглэл нийлүүлэх асуудлаар зөрчилдөхөд хүргээд байгаа тухай Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эл дуулиан Франц, Их Британийн дургүйцлийг мөн хүргээд байна гэж тус агентлаг онцолжээ. Хэрэг явдалтай холбогдуулан холбоотнууд нь Берлинээс нууц мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээгээ чангатгахыг шаардсан байна.

Германы Цэргийн сөрөг тагнуулын алба нууц мэдээлэл хэрхэн алдагдсаныг мөрдөн шалгаж байна. Германы Бундесверийн өндөр албан тушаалтнууд алсын зайн тусгалтай “Taurus” пуужингаар Крымийн гүүрэнд халдлага зохион байгуулах боломжийг хэлэлцэж байсан гэнэ. Тэдний ярианы бичлэгийг Оросын RT агентлагийн ерөнхий редактор Маргарита Симоньян гуравдугаар сарын 1-нд нийтэлжээ. Түүний хэлснээр, бичлэгийг мөрдөстэй нөхдөөсөө авсан гэнэ. Цахим хэлбэрээр явуулсан хэлэлцүүлэгт Бундесверийн цэргийн нисэх хүчний сургалт, цэргийн ажиллагааны хэлтсийн дарга Франк Грефе, Бундесверийн сансрын командлалын агаарын ажиллагааны төвийн ажилтан Штефан Фенске, Фроштетде /нэрийг нь дурдаагүй/ оролцжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.20) 2024 оны 03 сарын 13

Тангуулын талаар оросыг гүйцэх улс байхгүй дээ

0  |  0
Yanhan (192.82.65.10) 2024 оны 03 сарын 10

Uheesei hh

0  |  0
зочин(66.181.189.20) 2024 оны 03 сарын 11

европын холбоо оросоос муу л ажиллаж байна даа Оросыг гүйцэх хэцүү дээ угаасаа тагнуулаар дэлхийд нэг биз дээ

4  |  2
Mgl(172.59.201.156) 2024 оны 03 сарын 11

Ukraine zarim negtgel Russia tald orj Ukraine esreg baidahaar bolj ba Odessa zahirgaa irged ni oronuud hurdan orj ireesei geed husdeg tuhai live hiij ba urbagchid Ukraine iig duusgaj ba

1  |  0
Балт (66.181.178.45) 2024 оны 03 сарын 11

Барууны баасны өтүүд Хүчирхэг Путиныг огт мэдэдгүй малууд юм бналдаа. КГБ гэдэг дэлхииг хэрсэн аалзны тор шүү дээ. нацистууд үхэн үхтлээ, цөмиин гал халуун тамд хайлж дуустлаа Аугаа Оросыг огт ойлгохгүй байсаар дуусах цөөврүүд юм бна.

15  |  8
Top