“Facebook”-ийн хагас тэрбум хэрэглэгчийн мэдээлэл алдагджээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

“Facebook”-ийн дэлхийн 106 орны 533 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл, утасны дугаарууд алдагдсан тухай “Business Insider” хэвлэл мэдээлжээ.

Эдгээр мэдээллийг хакеруудын платформ дээр байрлуулсан тул мэдээлэлтэй ажиллах наад захын мэдлэгтэй хүн чөлөөтэй авах боломжтой болжээ. АНУ-ын 32 сая, Саудын Арабын 28 сая, ОХУ-ын олон арван сая зэрэг хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан байна. Хувийн мэдээлэлд хэрэглэгчийн овог нэр, байршил, төрсөн огноо болон бусад мэдээллүүд багтаж байна.

Цахим аюулгүй байдлын салбарт ажилладаг “Hudson Rock” компанийн техникийн асуудал хариуцсан захирал Элон Гел өнгөрсөн нэг сард үл мэдэгдэх этгээд “Facebook”-ийн 533 сая хэрэглэгчийн утасны дугаарыг зарж буй тухай мэдээлж байжээ. Өдгөө эдгээр дугаарыг үнэгүй авах боломжтой болоод байна.

“Facebook” компани энэ талаар одоогоор тайлбар өгөөгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top