Сөүл Пентагоны алдагдсан нууц баримтын талаар Вашингтонтой ярилцана

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

 

БНСУ-ын эрх баригчид “The New York Times” сонинд Пентагоны нууц баримтуудыг нийтэлсэнтэй холбогдуулан АНУ-тай хэлэлцээ хийнэ гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

Нууц баримтад Украинд цэргийн тусламж үзүүлэх тухай БНСУ-ын Засгийн газрын хэлэлцсэн мэдээлэл багтсан байна. Сөүлийн цэргийн тусламж үзүүлэх талаар баримталж буй бодлогыг зөрчин байж, Украинд ашиглагдах их бууны сум зэрэг зэр зэвсгийг АНУ-д олгох шаардлагатай эсэх талаар явуулсан мэтгэлцээний талаарх баримтууд Сөүлийн анхаарлыг татжээ. БНСУ-ын Засгийн газраас Украины талаар баримталж буй байр суурьт ямар нэгэн өөрчлөлт ороогүй хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ болон НАТО-ийн зүгээс Украины Зэвсэгт хүчнийг сөрөг довтолгоонд бэлтгэх АНУ болон НАТО-ийн төлөвлөгөөтэй холбоотой Пентагоны нууц баримтууд интернэтэд цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Пентагон мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна. Нийтэд ил болсон баримтуудад зэвсэг нийлүүлэх хуваарь, Украины Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн бие бүрэлдэхүүний тоо, хэмжээ зэрэг багтжээ.

Top