АНУ-тай хийж буй мухардалд ороод байгаа худалдааны асуудлаарх яриа хэлэлцээний үеэр АНУ-ын зүгээс тавьж байгаа шаардлагыг Өмнөд Солонгосын Засгийн газар хүлээн авах юм бол тус улсын эдийн засаг 1997 оны уналттай адилхан хямралд орно гэж БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Ройтерс агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
Өмнөд Солонгос АНУ-д 350 тэрбум долларын хөрөнгө оруулж, өөр зарим арга хэмжээ авсны хариуд Америкийн засаг захиргаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампын Өмнөд Солонгосын бараанд нэвтрүүлсэн импортын гаалийн татварын хэмжээг багасгасан худалдааны гэрээ байгуулах тухай Сөүл, Вашингтон хоёр амаар тохиролцсон байна.
Ли Жэ Мёний хэлснээр, хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх журмын талаар санал зөрөлдөж байгаа учраас худалдааны гэрээнд гарын үсэг зураагүй байгаа аж. “Бид валютын свопгүйгээр 350 тэрбум ам.долларыг АНУ-ын шаардлагаар бэлнээр гаргаж Америкт хөрөнгө оруулбал Өмнөд Солонгос 1997 оны санхүүгийн хямралтай ижил нөхцөл байдалтай тулгарна” гэж Ли Жэ Мён онцолсон байна.

Сэтгэгдэл ( 1 )
Миний крипто арилжааны дансанд 50,000 гаруй доллар байсан бөгөөд 12 долоо хоногийн турш мөнгө татах асуудал тулгарсан. Эцэст нь би Trustwavehackerstech-тэй холбогдож, тэд миний бүх хөрөнгийг амжилттай сэргээсэн. Хэрэв танд ч бас тусламж хэрэгтэй бол trustwavehackerstech2@gmail.com хаягаар холбогдоно уу.