Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Захирал С.Энхболд, АНУ-ын FIRE Projects Төрийн бус байгууллагын захирал Мередит Поттс нар Монгол улсын иргэдийн элэгний эрүүл мэндийн төлөөх “Гепатитгүй Монголчууд” төсөл дээр хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
FIRE Projects (Flagstaff International Relief Effort) нь АНУ-ын Аризона мужийн Флагстафф хотод төвтэй, Монгол Улсын Улаанбаатар хотод салбараа бүртгүүлсэн 501(c)(3) ашгийн бус байгууллага юм. 1999 оноос хойш FIRE нь Монгол орны хөдөө орон нутгийн алслагдсан болон орхигдсон бүлгүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. 2009 оноос элэгний эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр дэлхий нийтийн хурдан өөрчлөгдөж буй сорилтуудад нийцсэн, үр дүнтэй, инновацлаг хөтөлбөрүүдийг хөгжүүлэн хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )