ХҮЙ ДОЛОО | Гарааны зурхайгаас азарга мордох гэж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан азарганы 153 хүлэг бүртгүүлсэн байна.

Яг одоо хурдан морьдын сэрвээний өндрийг хэмжих үйл явц үргэлжилж байгаа бөгөөд тун удахгүй хурдан хүлгүүд гарааны зурхайнаас мордох гэж байна.

Өнгөрсөн жилийн наадмаар 134 хурдан азарга гарааны зурхайгаас эргэж, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүү магнайд хурдалж байсан юм. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Уясахын Тодбаярын хээр азарга, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга, айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Хишигжаргалын Аминхишигийн халзан азарга, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд азарга хурдалж олныг цэнгүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu