ИХ НАС | Сүхбаатар аймгийн уяач Л.Анхбаатарын хүрэн халзан түрүү магнай хүртлээ

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаан өндөрлөлөө.

Их насны морьдын уралдаанд 196 хүлэг уралдаж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүү магнай хүртлээ.

Харин аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Ерөөлтийн халтар, айргийн гуравт Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын хээр, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Жавхлантөгсийн дөлгөөн халтар, айргийн тавд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Энхтайваны хул морь тус тус хурдалж, наадамчин олныг цэнгүүллээ.

Айрагдсан морьдын цуваа:
 

Түрүү магнай I Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Л.Анхбаатарын хүрэн халзан.

Аман хүзүү I Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Ерөөлтийн хурдан халтар.

Айргийн гуравт I Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын хурдан халтар.

Айргийн дөрөвт I Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Жавхлантөгсийн дөлгөөн халтар.

Айргийн тавд I Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Ц.Энхтайваны хул морь.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu