Палестин улсыг хүлээн зөвшөөрөх нь бэлэг биш, Паленстины ард түмний эрх юм

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 23

 

Палестин улсыг хүлээн зөвшөөрөх нь Паленстины ард түмэнд өгч буй бэлэг биш, палестинчуудын эрх бөгөөд тус улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь харин даян дэлхийн хэт даврагсдад өгч байгаа бэлэг болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Палестин улсыг хүлээн зөвшөөрөх тухай бага хурал дээр мэдэгджээ.

“Хоёр улс оршин тогтнохгүйгээр Ойрх Дорнодод энх тайван тогтохгүй, хэт туйлшрах үзэл дэлхийд түгэн дэлгэрнэ. Палестинд тэсэхийн аргагүй хүнд нөхцөл байдал улам даамжирч байна” гэж тэр тэмдэглээд, Иерусалимд нийслэлтэй, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Палестин улсыг 1967 оны хилээр байгуулахыг уриалав.

Энэ бага хурал дээр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Палестин улсыг Парис хүлээн зөвшөөрч байгааг зарласны дараа Австрали, Канад, Их Британи, Португал улс мөн хүлээн зөвшөөрч байгаагаа зарлав. Бельги, Андорра, Люксембург, Мальт, Сан-Марино зэрэг улс Палестиныг хүлээн зөвшөөрсөн байна. Одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн 193 орноос 152 улс Палестиныг тусгаар тогтносон улс гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сод(66.181.179.70) 2025 оны 09 сарын 25

Библиэ уншаачээ, Палестин үндэстэн гэж бий юу, ялангуяа Иерусалемд төвтэй гэхээр санаанд буухгүй зөрчил гагцхүү эндээс л гарч байгаа. Аливаа улс орон оршин тогтнож ирсэн түүхтэй байдаг. НҮБ ын тогтоолоор улс байгуулна гэхээр тэд өргөдөл гаргасан хэрэг үү. Тэгэх юм бол тусгаар тогтносон Курд улс бас байгуулах хэрэгтэй.

0  |  0
boldoo(178.174.229.45) 2025 оны 09 сарын 23

ZUVSHUURLUU GEED YAHIIN UGIIN GUILAGCHIN TERORIST HALTARUUD HIIJ BUTEEJ CHADAH YUCH BHGUI ODOO IZRAIL US TOG AJIL MUNGUUR HANGAHAA BOLISON BGAA ILJIG UNASAN BAAHAN HALTAR KK

0  |  0
boldoo(178.174.229.45) 2025 оны 09 сарын 23

ZUVSHUURLUU GEED YAHIIN UGIIN GUILAGCHIN TERORIST HALTARUUD HIIJ BUTEEJ CHADAH YUCH BHGUI ODOO IZRAIL US TOG AJIL MUNGUUR HANGAHAA BOLISON BGAA ILJIG UNASAN BAAHAN HALTAR KK

0  |  0
Top