.jpg)
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит III чуулган 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эхэллээ.
Чуулганыг Улсын дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Б.Батцэрэн нээсний дараа оролцогчид чуулганы хуралдаан даргалагчаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, дэд даргалагчаар Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нарыг сонгов.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж үзнэ үү:
https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=58...




Сэтгэгдэл ( 0 )