"Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөн", "Ногоон Дархан-2032" хөтөлбөрийн хүрээнд Ойн газар болон Монголын байгаль орчныг хамгаалах холбооноос "ОЙН МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ" арга хэмжээг Дархан-уул аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд (2025.10.29) зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд:
-Ойн мэргэжлийн нэр хүнд, байр суурь, эрэлт хэрэгцээ, давуу тал
-Мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай
-Ойн мэргэжлийн бахархал, Мод хэрхэн тарих тухай
-Гайхамшигт ой сэдвийн хүрээнд МУ-ын Байгаль орчны гавъяат ажилтан Л.Доржцэдэн, МУ-ын Байгаль орчны гавъяат ажилтан, ойн инженер О.Алтанцэцэг, МБОХХ-ны ажлын албаны дарга С.Сарантуяа илтгэл, лекц тавилаа.
Сургалтад 300 сурагчид хамрагдаж, 2 сургуулийн 12-р ангийн 2 сурагч Ой зүйч, ойн инженер мэргэжлийг сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тус сургалтыг Дархан-Уул аймгийн Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын 15, 18, 31-р сургууль болон Дархан Өргөө политехникийн коллежийн оюутнуудыг хамрууллаа.


Сэтгэгдэл ( 0 )