
Тус хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн дарга Г.Бат, Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг болон хэлтсийн мэргэжилтнүүд, Монголын ойчид, ой модны үйлдвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Баасанбямба болон модлог био шахмал түлш үйлдвэрлэгч аж ахуй нэгж, их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон.
Ойн нөөцийг ашиглах үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй, ойн тогтвортой менежментийн хэрэгжилттэй уялдсан, ойн тухай хууль тогтоомж, стандартыг чанд мөрдөж, иргэд болон үйлдвэрлэгчдийн хэрэгцээг хангах зарчмаар зохицуулагдах ёстой. Энэхүү ойн цэвэрлэгээнээс гарсан түүхий эдийг түлшинд ашиглах шийдэл боловсруулснаар ойн нөөцийн даац болон ойн төлөв байдалд тохируулан ашиглаж, ойн төлөв байдлыг сайжруулан, ойн санг хамгаалах, байгалийн аясаар сэргэн ургах нөхцөлийг бүрдүүлэхэд эерэг чиг хандлага, арга барилыг бий болгох төдийгүй хүлэмжийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.
Ойн цэвэрлэгээнээс гарсан түүхий эдийг түлшинд ашиглах шийдэл боловсруулах” хэлэлцүүлгийн зорилго нь ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж, ойгоос гарах модлог түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн түүхий эд үйлдвэрлэх замаар, ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экологийн цэвэр түлш үйлдвэрлэх шийдлийг боловсруулахад оршиж байна.



Сэтгэгдэл ( 0 )