2025 оны 10 дугаар сарын 28–30-нд БНХАУ-ын Юньнань аймгийн Пүэр хотод “Ази, Номхон далайн ойн асуудлаарх хоёрдугаар Пүэр форум-2025” амжилттай зохион байгуулагдлаа. Форумд БНХАУ, Монгол улс, Вьетнам, Лоас, Камбож, Шри Ланк, Тайланд, Фижи, Индонез, Мьянмар, Узбекистан, Туркменистан зэрэг олон улсын төлөөлөгчид оролцож, тогтвортой ойн менежмент, инноваци, биологийн олон янз байдлын асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсаас БОУАӨ-ийн сайдын зөвлөх С.Гантулга, МУИС-ийн Ойн хүрээлэнгийн захирал доктор Н.Баатарбилэг, Ойн газрын мэргэжилтэн Э.Болормаа нар оролцож, ойн бодлого, үйлдвэрлэл, биологийн олон янз байдлын хамгаалал зэрэг салбарын туршлагаа хуваалцав. Монгол Улсын их сургуулийн Ойн хүрээлэнгийн захирал Н.Баатарбилэг форумын үеэр Монгол Улсын ойн бодлого, хууль эрх зүйн орчин, мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар илтгэл тавьж, Монгол Улсын ойн салбарын бодлогын шинэчлэл, тогтвортой менежментийн чиг хандлагыг танилцууллаа.
Мөн Монголын төлөөлөгчид ойн экосистемийг хамгаалах, эдийн засгийн өсөлттэй уялдуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.
Форумын үеэр оролцогчид ойн бодлогын инновац, зах зээлийн механизм, нүүрстөрөгчийн санхүүжилт, экологийн бүтээгдэхүүний үнэ цэнэ зэрэг олон сэдвийг хэлэлцэж, салбар–их сургууль–судалгааны хамтын яриа хэлэлцээний хүрээнд онол ба практикийг холбосон чухал алхам хийв.
Уг форумын үеэр дараах улс орнуудын туршлагууд танилцуулагдав:
• БНХАУ – тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн шингээлтийг бодлоготой нэгтгэн, бодлого ба зах зээлийн механизм хослуулсан цогц системийг хэрэгжүүлж байна.
• Вьетнам – үндэсний ойн баталгаажуулалтын тогтолцоог бий болгож, тогтвортой ойн менежментээ үр дүнтэй хэрэгжүүлж байна.
• Мьянмар – REDD+ үйл ажиллагаагаар дамжуулан ойн хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжиж байна.
Мөн Хятадын Хэбэй мужийн Сайханба механикжсан ой нь цөлжилтөд автсан газрыг өргөн уудам ой болгон хувиргасан жишиг болж, Өвөр Монголын Улаанхад дахь Ваньдедианы туршилтын ой нь нүүрстөрөгчийн хэмжилт, шингээлтийн шинэ арга зүйгээрээ онцгой анхаарал татав. Форум нь бүс нутгийн орнуудын ойн салбарын туршлага, бодлого, шинэлэг арга хэрэгслүүдийг солилцох, тогтвортой менежментийг дэмжих чухал уулзалт болжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00