УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, бодлогын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, улс төрийн шийдвэр гаргалаа.
УИХ-ын гишүүд Евразийн хэлэлцээр үе үеийн Засгийн газрын чухал хэлэлцээр болохыг онцолсон. Малын гаралтай мах, арьс шир, ноос, ноолуур, дайвар бүтээгдэхүүний экспортод ямар өөрчлөлт гарах талаар асууж тодруулав. Худалдааны хэлэлцээр "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Шинэ хоршоо" хөтөлбөртэй нягт уялдаатай байгааг ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр онцолсон юм.
Худалдааны хэлэлцээрийн онцлох заалтууд:
1. Гаальд мэдүүлгийг бүртгэснээс хойш 4 цагийн дотор барааг олгоно.
2. Гаалийн мэдээлэл, гарал үүслийн гэрчилгээг цахимаар солилцоно.
3. Өндөр эрсдэлтэй шалгалтыг төвлөрүүлж, бага эрсдэлтэй бараа гаалийн шалгалтыг багасгана.
4. Гаалийн итгэмжилсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )