ОХУ-ын талтай хийсэн эрчимтэй яриа хэлэлцээний үр дүнд өнөөдөр Улаанбаатар хотод 75 вагон буюу 4500 тонн, маргааш мөн 75 вагон АИ92 бензин бууна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Хоёр өдөр нийт 150 вагон буюу 9000 тонн гэдэг бол Улаанбаатар хотын 8 өдрийн хэрэглээ юм байна. Мөн БНХАУ-аас 3000 тонн, ОХУ-аас 600 тонн АИ95 бензин бууна. Оруулж ирсэн шатахууныг бүх ШТС-аар түгээх ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )