“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны салбарт 2000 шинэ мэргэжилтэн бэлтгэхээр зарласны дараа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, ЦУОШГ-ын дарга Э.Баттулга нар байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын төлөөлөлтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.
Уулзалтын үеэр оюутнууд салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжсэн энэхүү санаачилгыг өндрөөр үнэлж, талархалтайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлэв. Тэдний зүгээс цаашид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах хүсэл, зорилгоо илэрхийлсэн юм.
Мөн уг хөтөлбөр нь шинжлэх ухаанд суурилсан бодлого, дэвшилтэт технологийн мэдлэг, ур чадвартай шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чиглэж байгааг онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )