Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатар талбайд өнөөдөр /2026.05.07/ эхэллээ.
Тус өдөрлөгөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон салбарын харьяа байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд мэдээлэл хүргэж байна.
Мөн агаарын бохирдол бууруулах технологи, шийдлүүдтэй танилцаж болно. Тухайлбал, “Горгаз” ХХК-ийн хийн түлшний технологи, “Нүүдэлчин эко ресурс” ХХК-ийн давхар шаталтат зуухны талаар мэдээлэл авч, сэргээгдэх эрчим хүч, нам даралтын зуух, дулаалгын шийдлүүдтэй танилцах боломжтой юм.
Тус “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )