Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 10

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Энэхүү зохицуулалтын хүрээнд скүүтер, мопедын хэрэглээг зөв зохистой болгох, Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Тухайлбал,

  • Скүүтер, мопед түрээслүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулж, Нийслэлийн тээврийн бодлогын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллуулах
  • Тээврийн хэрэгслийн техникийн шаардлагыг хангуулах, хяналтыг сайжруулах
  • Скүүтер, мопедыг бүртгэлжүүлэх тогтолцоог нэвтрүүлэх
  • Унадаг дугуйн зам, эгнээ, зогсоол болон зорчих хэсгийн хөвөөг нэмэгдүүлэх
  • 16 нас хүрээгүй хүнд скүүтер, мопед унуулахгүй байх
  • Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх
  • Иргэдэд чиглэсэн сургалт, нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах
  • Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу явган хүний замаар зорчуулахгүй байх

Уг арга хэмжээ нь явган зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Албаныхан иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай оролцохыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г(202.179.24.90) 2026 оны 04 сарын 11

Өнөөдрөөс машин зам дээрх эмгэнэлт жүжиг эхэлнэ. Толинд харагдахгүй байгаад гэнэт гарч ирнэ, шахна, толь шүргэнэ, урдуур хойгуур сүлжинэ, гүйцэж түрүүлэх оролдлого хийнэ, эцэстээ мөргүүлж осол гаргана

0  |  0
DR. ADITYA(105.119.33.106) 2026 оны 04 сарын 10

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

Зочин(59.153.113.125) 2026 оны 04 сарын 10

Хэрэгжилтийг нь хангуулах тодорхой механизм байхгүй бол бодит нөхцөл байдал, амьдралаас тасарчихсан албан тушаалтнуудын ширээний араас гаргасан ямар ч шийдвэр, дүрэм, журам хоосон яриа болоод л өнгөрдөг дөө, тэр тусмаа манайд

0  |  0
Top