Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны бүсийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хариуцсан захирал Карин Бреденкамп, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жилийн турш тууштай хамтран ажиллаж, бодит дэмжлэг үзүүлж ирсэн Дэлхийн банкны хамт олонд талархал илэрхийллээ. Ялангуяа КОВИД-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсныг онцлов.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хариуцсан захирал Карин Бреденкамп Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Эрүүл мэндийн яамны зүгээс үзүүлж ирсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.

Мөн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэлийг дэмжин цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээний талаар санал солилцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top